1. Улс орны эрүүл аюулгүй байдлын нэгэн томоохон шалгуур үзүүлэлт нь ногоон байгууламжийн тоо хэмжээгээр тодорхойлогддог. Увс аймгийн хувьд байгаль цаг уурын онцлогтой бүс нутаг бөгөөд хуурай, хэт халуун, хэт хүйтэн гэсэн тогтворгүй хэв шинжтэй. Ийм нөхцөлд амьдардаг хүмүүсийн хувьд ногоон байгууламжийн тоо хэмжээг нэмэгдүүлэ шаардлага эн тэргүүний асуудлуудын нэг билээ. Хамтдаа бүтээх 100к аяны зорилго нь ирээдүйд аймгийн төвдөө томоохон хэмжээний эко ногоон амьдралын хэв маягийг бүрдүүлэх их зорилтын эхлэл болох бөгөөд нийт 7,2га цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, цардмал зам талбай, сандал сүүдрэвч, гэрэлтүүлэг зэрэг иргэдийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгийн эхлэл болгохыг зорьж байна.
Та доорх QR кодыг уншуулж хандив өгнө үү: